Монголчууд Эрээний хэвийн боов зооглохдоо тулсан уу

Хуучирсан мэдээ: 2014.01.16-нд нийтлэгдсэн

Монголчууд Эрээний хэвийн боов зооглохдоо тулсан уу

Цагаан сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд жиргээчдийн дунд сонин мэдээлэл түгэв. “Монголчууд Эрээнээс хэвийн боов орж ирж байнагэхийн арай үгүй байлгүй дээ” гэж олон хүн жиргэжээ. Уг нь уламжлалт энэ баяраараа өөрсдийн гараар хэвийн боов хийж, шинэлдэг байсан цаг саяхан. Урд хөршөөс өргөн хэрэглээний барааны ихэнхийг нь авдаг ч хэвийн боовоо авах дээрээ тулаагүй байх шүү, монголчууд. Засгийн газраас гаргасан судалгаагаар монголчууд нийт хэрэглээний 80 гаруй хувийг импортоор авдаг гэж гарсан байсан. Гэхдээ үүн дотор уламжлалт Цагаан сарын баяраараа урд хөршийн хэвийн боов идэх дээрээ Монгол Улс тулаагүй шүү гэж бухимдах жиргээчид олон байсан юм. Нээрээ ч хэвийн боов Эрээнээс худалдаж авна гэвэл хэний ч зүүдэнд оромгүй явдал болох биз ээ. Худал мэдээлэл гэдэг дээр жиргээчид санал нэгдсэн шүү.

Энэ өдөр олон нийтийн хэрэгслээр “Нөхөртөө зодуулж дахин нэг эмэгтэй нас баржээ” гэсэн мэдээлэл жиргээчдийн дунд ч түгэв. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд өртсөн талаар мэдээлэл их ирдэг болсон нь нэг талаар иргэд өөрийгөө хамгаалах эрхээ сайн мэддэг болсон гэдгийг хэлэх жиргээч байсан юм. Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг цагдаагийн байгууллага нь ахуйн хэрэг гээд тоодоггүй байсан бол одоо гэр бүлийн хүчирхийлэгчид ял оноох хуультай болох гэж байгаа. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүд олон нийтэд төдийгүй, цагдаад хандах болсон талаар санал солилцож байсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн талаар жиргээчид,

-Bella ‏@Narangoo_Kh.сүүлийн үед эрчүүд эхнэр, найз бүсгүйгээд зоддог, тамладаг, алдаг аймар аймар хэргүүд ямар их гарч байна аа

-T.Naran ‏@Naran_t.Монгол эрчүүдийн сэтгэлгээ, ерөнхий боловсролын түвшин нь эмэгтэйчүүдийнхээсээ их л хол хоцорсон юм шиг…

-Энхмандах™ © ‏@enhmandah.Эмэгтэй хүнийг зодоод байгаа тэр хүмүүс шийтгүүлэх ёстой. Шүүхэд өгч шийтгэл ноогдуулах нь зөв гэж бодож байна. Хуулийнхан мэдэж л байгаа бх

-Bilguun.A ‏@bilguun_a.Монгол хүүхнүүдээ гадныхантай суухаар нь яашка гэж доромжилно. Өөрсдөө аваад суухаараа зодоод алчихна. Аль нь дээр вэ? тэгж ч бодсон юмаа…

-Батбаяр © ‏@BaagiiJr.Монгол эрчүүдтэй суухаар зодоод алчихна. Тэгэхээр одоо гадаад хүнтэй суулаа гэж тэнэгтэхгүй юм байгаа биз дээ гээд ам асуугаач хүүхнүүдээ

-Сэлэнгэ ‏@seegiiiii.  гудамжинд хэн нэгнийг зодсон бол шууд эрүү үүсгээд хорино Эхнэр бол хүн биш юм шиг бган маргааш нь гаргачихна

UBMONGOL Монгол эрчүүдийн сэтгэлгээ, ерөнхий боловсролын түвшин нь эмэгтэйчүүдийнхээсээ их л хол хоцорсон юм шиг..

-С.Ихбаяр ‏@OneginYo.Сэрдхийлгэм хэргүүдийг байдаг л зүйл юм шиг заралдаг болж. Хүмүүс сонсохдоо хэдий жигшдэг ч, хүн тиймэрхүү үйлдэл хийж болдог юм байна

Дараагийн мэдээлэл хотын дарга Э.Бат-Үүл 60 гаруй шар хантаазтанууд буюу ТҮК-ийн ажилчдыг халсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан байлаа. Хот хогондоо дарагдаад, хогоо ачихгүй байна гэх шүүмжлэл байнга гардаг байтал Хотын дарга нь ТҮК-ийн ажилчдыг олноор нь халсан нь буруу зүйл гэдгийг жиргээчид онцлов.

-RASUUL ‏@saruulb1260.60 гаруй шар хантаазтан ажилгүй болжээ

-enkhbatu ‏@enkhbatu115 Jan
1 саяын цалинтай болгож байна гээд гадаад зугаалуулаад байсан яасан бэ?…

-Bola ‏@tsBolormaa5h
@saruulb1260 АН-ын  Бат-Үүл яаж бгаа юм болоо.огцорсон нь дээр

Фэйсбүүк болон твиттер хуудаснаа хамгийн их шэйрлэгдэж, бусдаас зэмлэл хүлээсэн зураг бол өсвөр насны хүүхдүүд хүйтэн мэс барьж  зургаа даруулсан явдал байлаа. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлгээ, ямар учраас хүйтэн мэс барьж, хүзүүндээ тулгаж зургаа авхуулсан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн юм. Тэр дундаа хамгийн олон хэрэгчлэгчтэй фэйсбүүкийн сүлжээнд Монгол хүүхдүүдийн ийм зураг байгаа нь бидний ирээдүй ямархуу байдалтай өсч, торниж байна вэ гэх асуултыг үлдээсэн юм.
Урсгал ‏@Ursgalu.Уйдна уйдна гэхэд ийм юм хийж суух гэж "

-aldar_51. Өсвөр насныхны бүтэц өөрчлөгдсөн гэжийшд ээ манайхаан

Жиргээчид өчигдөр эрээний хэвийн боов, гэр бүлийн хүчирхийлэл, ТҮК-ийн ажилчдыг халсан Хотын дарга зэргийг онилсон байсан юм. Харин энэ өдөр тэд юуг онцлох бол.

Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж