Цахим картаар ус авах талаар ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

Цахим картаар ус авах талаар ярилцаж байна

Барилгын хөгжлийн төвөөс цахим картаар үйлчилдэг уст цэгийн төхөөрөмжийг танилцуулж байна. Энэ жилээс уст цэг буюу худгийг илүү боловсронгуй болгохын тулд карт уншуулан усаа авдаг болох шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Картаар уншуулж усаа авах төхөөрөмжийг ажиллуулснаар ус түгээлтийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж, зарлага дөрөв дахин буурах урьдчилсан судалгааг гаргасан байна.

Төхөөрөмжийн хувьд одоогоор хэд, хэдэн хувилбар бий бөгөөд эдгээр нь доргилтод тэсвэртэй, Монгол орны эрс тэс уур амсьгалд тохиромжтой байх ажээ. Түүнчлэн усны төлбөр төлөлтийн шийдлийг янз бүрээр ярилцаж байна. Жишээ нь, бэлэн мөнгө, карт хоёрыг ашиглах бөгөөд бэлэн мөнгөө төхөөрөмж рүү хийхэд карт руу шилжиж, түүгээр усаа худалдан авах байдлаар шийдэж болох ажээ.

Ямартай ч худгаас ус авах энэ шийдлийг хэрхэн бодит болгох нь одоогоор тодорхойгүй бөгөөд бэлэн мөнгө хураалтаас татгалзахыг ийнхүү төлөвлөсөн байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж