![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2014/1/c5a6f8d31e78b0b8/97fc8cb820328ecfbig.jpg)
Гэвч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын тогтоолоор баталсан. Тиймээс бид хууль зөрчиж цалин, тэтгэврийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбарийг өгсөн. Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Цалин, тэтгэврийн асуудал улсын нууцад хамаардаггүй. Хувь, хугацааг нь зарлаж болохгүй юм бол яаж нэмэх аргачлалаа ил тод ярих ёстой” гэсэн санал гаргасан юм. Асуулга тавьсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Үнэ, хугацааг зарласнаар инфляци өсөх болгоомжлолыг гэсэн ойлголтыг хүндэтгэж байна. Хаалттай хэлэлцэх эсэх нь гол асуудал биш. Хамгийн чухал нь яаж нэмэгдүүлэх гэж байгаа, эмч, багш нарын цалинг ямар аргачлалаар нэмэх гэж байгаа талаар мэдээлэл авмаар байна” гэсэн юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Засгийн газраас хаалттай хэлэлцүүлэх санал гаргаж байгаа учраас энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцүүлэе. Хаалттай хэлэлцэх үү, нээлттэй хэлэлцэх үү гэдгээ шийдвэрлэсний дараа хэлэлцэе” гэсэн шийдвэрийг гаргасан юм. Тиймээс энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулсан юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа өнөөгийн инфляцийн түвшинтэй харьцуулсан ямар тооцоо судалгаа хийгдсэн болон эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэх талаар Засгийн газраас ямар бодлого боловсруулж, төлөвлөж байгаа талаарх” асуултын хариу сонсох байсан юм.