
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ирэх ням гариг буюу энэ сарын 20-нд МҮОНТ-ийн нээлттэй ярилцлагад оролцож, цаг үеийн асуудлаар иргэдийнхээ сонирхсон асуултад хариулт өгөхөөр болжээ. Тодруулж хэлбэл, УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцэгдэж байгаа Тавантолгой ордыг ашиглах төсөл, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, 2010 оны төсвийн тодотгол багтаж байна. Иргэн та Ерөнхий сайд С.Батболдоос сонирхсон асуултдаа хариулт авахыг хүсвэл info@open-government.mn, s.batbld@cabinet.gov.mn хаягаар асуултаа илгээх боломжтойг дуулгая.
Г.Дарь