
Египетэд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний үеэр нэг хүн алагджээ.
Египетийн шинэ Үндсэн хуулиар бүх нийтийн санал асуулга эхэлсэн эхний өдөр уг хэрэг Каио хотын дүүрэгт гарчээ. Мохаммед Мурсийг 2013 оны долдугаар сард засгаас зайлуулснаас хойш явагдаж байгаа анхны санал хураалт нь энэ болж байна.
Өмнө мэдээлсний дагуу шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш хагас жилийн дараа парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР