
Орхон аймагт багш эмэгтэй нөхөртөө зодуулж, амиа алдсан талаар зарим сайтуудад мэдээлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн албаны хүнээс тодруулахад “Мэдээллийн
www.medee.mn, www.undesten.mn зэрэг сайтуудад 2014.01.15-ны өдрийн 12:41:53 цагт тавигдсан “Дахин нэг бүсгүй хоёр цагийн турш нөхөртөө зодуулж амиа алдлаа” гэх мэдээлэл нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байна. Нягталж шалгалгүйгээр, өөрийн таамаглалаар олныг төөрөгдүүлсэн энэ мэт мэдээллийг ахин нийтлэхгүй байх талаар анхаарч ажиллахыг хүсч байна. Тус мэдээллийг бичсэн сайтын сэтгүүлч, холбогдох албаны хүмүүсийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор шалгах болно” гэх хариулт өглөө.
С.ОТГОН