Хувийн хэвшлээс санаачлан иргэдийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дээшлүүлэх, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг бий болгох зорилгоор Үнэт цаасны академи байгуулжээ. Тус сургуульд санхүүгийн чиглэлийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн хүмүүс магистрын түвшинд суралцах боломжтой юм байна. “Монголын хөрөнгийн зах зээл удахгүй дэлхийн түвшинд хүрч хөгжинө. Гэтэл үүнийг дагаад зах зээлд оролцож ажиллах үндэсний мэргэжилтнүүд дутмаг байгаа. Тиймээс шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Үнэт цаасны академи голлон ажиллана” хэмээн албаныхан хэлж байна.
О.САР