
“Тансаг мода” загварын агентлаг нь 2014 оноос эхлэн АНУ-ын моделийн агентлагтай туршлага солилцох гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголын нүүр царай болсон охид, залуусыг бэлтгэх, олон улсын хэмжээний шилдэг модель төрүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа юм. Тус агентлаг нь тайзны алхаа, харьцааны соёл, фото хичээл, зөв хооллолт, хувцаслалт, нүүр будалт, бүжгийн хичээл зэргийг мэргэжлийн ур чадвартай багш нарын удирдлаган дор явуулдаг аж.
Э.ТЭКҮ