Байнгын хорооны хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.15-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдаан болж байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан /2014.01.15/ болж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаанаар эхлээд Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар одоо Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй 130 саналын томьёоллоор санал хураалт явуулж байна.

Үүний дараа Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бөгөөд дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж тавьсан “Иргэдийн цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, Монгол Улсын 2014 оны төсөвт тусгахдаа өнөөгийн инфляцийн түвшинтэй харьцуулсан ямар тооцоо судалгаа хийгдсэн болон эмч, багш нарын цалинг олон улсын түвшинд хүргэх талаар Засгийн газраас ямар бодлого боловсруулж, төлөвлөж байгаа талаарх” асуултын хариу сонсох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж