Энэхүү ном нь олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) 65 жилийн ой, дэлхийн оюутны Универсиад наадам зохиогдсны 55 жил, Монголын оюутны спортын холбооны 25 жилийн түүхт ойн баяруудад зориулагдан гарч байгаа юм. Уг номонд дэлхийн оюутны спортын хөгжилийн түүх, ОУОСХолбооны тухай, дэлхийн оюутны өвөл, зуны Универсиад наадам, азийн оюутны спортын хөдөлгөөний түүхийн тухай асуудлууд оржээ. Уг номыг БШУЯамнаас бүх их, дээд сургууль, коллежиудын оюутны биеийн тамирын хичээл, сургалтанд зориулан ашиглахыг зөвлөмж болгосон байна.
Номын баярт Монгол Улсын ЕТГазар, УИХ, Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БШУЯам, МОХ, спортын холбоод, их, дээд сургууль, коллежийн удирдлага, багш дасгалжуулагч нар, Универсиад наадамд оролцож явсан үе үеийн алдарт оюутан тамирчдын төлөөлөлүүд зэрэг 70 орчим зочид уригдав. Мөн 30 гаруй хэвлэл, мэдээлэлийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч нар оролцох юм.
Спортын салбарынханаас анх түрүүнд 2014 оны салхийг нээж номын баяраа тэмдэглэж байгаад биеийн тамир, спортын багш, дасгалжуулагч, тамирчид, удирдлагууд ихэд бэлэгшээн шинэ ондоо номын хур улам ихээр буухын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байгаа ажээ.