Дэд бүтэц хөгжөөгүй, зам тавигдаагүй газраар явахад зориулан нисдэг тэрэг болон машин хэлбэрээр ашиглаж болох нэгэн супер унааг бүтээжээ.
“Black Knight Transformer” нэртэй энэхүү унааг АНУ-ын цэргийнхэн ашиглах ба яаралтай тусламж хүргэх, илгээмж авчрах зэрэгт ихээхэн дэвшил авчрах бүтээл болсон хэмээн онцолжээ.
Энэхүү супер унааг хэрхэн нисч, газардаж, зам туулдагийг дараах бичлэгээс үзнэ үү.
Т.БИЛГҮҮН