Renee “fashion police” нарт “баригдав”

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Renee “fashion police” нарт “баригдав”

Гадаад стиль, имиж сайтайд тооцогддог Оскарын шагналт жүжигчин Renee Zellweger долоо хүрэхгүй хоногийн өмнө сүйт залуу, жүжигчин Bradley Cooper болон түүний ээж Gloria нартай хамт Нью-Йорк хотын нэгэн өндөр зэрэглэлийн ресторанд өдрийн хоол идэхээр явахдаа өргөн эршүүд маягийн өмд, хөхний даруулга нэвт гэрэлтсэн хар нимгэн цамц өмсч, үсээ огт янзлаагүй сэгсийгээд явж байсан нь Холливуудын fashion цагдаа нарын нүднээс “зайлж” чадаагүй билээ. Харин өчигдөр Renee найз залуу Bradley Cooper-тэй Парисын “Petrelle” ресторанд болзож, болзоондоо очихдоо бас л “сонин” стильтэй байсан нь папараццийнхны дуранд өртжээ. Одоо 41 настай "Bridget Jones"-ын од Renee зүгээр л нэвсгэр сул футболк өмсөөд, доогуураа юу ч өмсөөгүй байх нь олон стилистүүдэд таалагдаагүй бололтой. Стиль имиж, хувцас загварын олон, олон сайтууд жүжигчин бүсгүйн Парисын болзооны хувцаслалтын талаар “Хэдийгээр гоё хөлтэй ч Carolina Herrera гэх мэтийн алдартай дизайнеруудад дуртай гэдэг Оскарын шагналт эмэгтэйг доогуураа ямар ч хувцасгүйгээр дан нэвсгэр цамц өмсөхийг байж болшгүй тэнэг сонголт” гэж бичсэн байна.

Ж.Нил 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж