
МАН-ын гишүүн, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. Үүнийгээ “Хийх ёстой ажлаа хийсэн. Одоо болсон“ гэж тайлбарласан бол Г.Тэмүүлэнгийн хувьд ямар шалтгаанаар албан тушаалаасаа татгалзах болсон нь тодорхой бус байна. Эх сурвалжуудийн ярьж байгаагаар МАН-ын залуу лидерүүдэд АН-ын зүгээс ажлаа өөрийн хүсэлтээр өгөх шахалт үзүүлсэн байж болзошгүй гэнэ. Ямар ч байсан гурван төрд нүүртэй гэх шүүмжлэл хүртдэг баячуудын хүүхдүүд Монголын төрд ажиллахаас татгалзаж эхлээд байна.
Н.ГЭГ