Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн С.Баярцогт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах санал гаргасан боловч гишүүдийн олонхи нь энэ хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхийг дэмжсэн юм. Өөрөөр хэлбэл, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр УИХ-д шилжүүлэхээр болж байгаа юм.
Байнгын хорооны хэлэлцсэн дараагийн асуудал нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн явцад тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, хөгжлийн урт хугацааны хөтөлбөр, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийг анхаарах, олон хөтөлбөрийг цөөлөх, зармыг нь хүчингүй болгох, намууд тухайн хөтөлбөрийг ямар арга замаар хэрэгжүүлэх гэдгийг тодорхойлдог байх зарчмын зөрүүтэй саналуудыг гарсан юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дэмбэрэл, С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.