
Австралийн зүүн өмнөд хэсгийн нутгаар хэт халалт үргэлжилж, гал түймрийн аюул нүүрлээд байна. Хэт халууны улмаас иргэд сэрүүцэхийн тулд олноороо далайн эрэг бараадах болжээ. Түүнчлэн халуун наранд цохиулснаас өндөр настан болон хүүхдүүд ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэх нь их байгаа аж. Цаг уурчдын мэдээлж буйгаар зарим нутгаар өдөртөө 40С, шөнөдөө 30С хэмийн халуун байгаа гэнэ. Хэт халалт Австралийн Викториа мужид ойрын гурав хоног үргэлжлэх аж. Түүнчлэн Австралийн хамгийн халуун өдрүүд өмнөд хэсгийн Аделайде хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж, агаарын температур 45.1С –т хүрчээ. Мөн Тасмани аралд халууны улмаас автозамын хучлага хайлж эхэлсэн байна.
Б.АНХТУЯА