Төмөр замын бодлого дээр санал нэгдэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлого дээр санал нэгдэж эхэллээ

Улсын Их Хурлын үдээс өмнөх чуулганаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.

Чуулганаар Байнгын хорооноос дэмжигдсэн саналуудыг дэмжин баталсан бөгөөд дараагийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ерөнхийд нь Засгийн газраас оруулж ирсэн байдлаар нь УИХ ын чуулганаар баталсан бөгөөд чиглэл, цариг хоёр дээр маргаантай байсан хэдий ч Засгийн газрын үндсэн чиглэлийн дагуу чиглэлийн хувьд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх саналыг дэмжлээ. Харин цариг шинээр баригдах төмөр замд 1520 мм байх буюу өргөн царигтай байх саналыг дэмжиж байсан ч техникийн бичилтийн улмаас хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр оруулан батлахаар боллоо. Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын талаар нэгдсэн санал бодолтой болж байгааг сайшаан гишүүдэд талархал илэрхийлсэн юм.

Б.Энхмандах 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж