
Тоглоомонд түүний алдартай дуунуудыг, гайхалтай бүжгийн хөдөлгөөнүүдтэй нь хослуулан программчилсан бөгөөд тоглогчид попын хааны бүжгийн чадвараас бага ч гэсэн суралцах боломжтой гэнэ. Үүнээс гадна тоглогчид бүжиглэхийн зэрэгцээ алдарт дуучны дуунуудыг нь дуулж өндөр технологоор үнэлүүлж болох аж. “Ubisoft” компани нь Michael Jackson-ны тоглоомыг “Xbox 360”, “PlayStation” , “PS3”, “PSP”, “Wii” болон “Nintendo DS” нарт зориулан бүтээжээ.
Г.Даша