
Попын хаан, домогт дуучин Michael Jackson Францын “Ubisoft” компанийн бүтээсэн “Бүжиглэцгээе” гэх цуврал видео тоглоомонд дахин амьдарч эхлэх нь ээ. Тус компанийханд өнгөрсөн жил Michael Jackson-ээр энэхүү тоглоомоо хийн цувралаа баяжуулах санаа төрсөн бөгөөд уг тоглоомоо Michael Jackson-ны хамгийн алдартай “Beat It", “Billie Jean “ дуунуудаар нэрлэжээ. Тоглоомонд түүний алдартай дуунуудыг, гайхалтай бүжгийн хөдөлгөөнүүдтэй нь хослуулан программчилсан бөгөөд тоглогчид попын хааны бүжгийн чадвараас бага ч гэсэн суралцах боломжтой гэнэ. Үүнээс гадна тоглогчид бүжиглэхийн зэрэгцээ алдарт дуучны дуунуудыг нь дуулж өндөр технологоор үнэлүүлж болох аж. “Ubisoft” компани нь Michael Jackson-ны тоглоомыг “Xbox 360”, “PlayStation” , “PS3”, “PSP”, “Wii” болон “Nintendo DS” нарт зориулан бүтээжээ.
Г.Даша