Мөн нийслэлийн хамгийн их малчид оршин суудаг Өлзийт хорооллын иргэдээс Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг боловсронгуй болгох хуулийн төсөл өргөн мэдүүлэх гэж байгаатай холбогдуулан саналыг нь сонссон юм. Энэхүү хуульд олон жилийн турш ярьж, хүлээлт үүсгээд байсан энэ хуулийн төсөлд эрэгтэй хүн 55, эмэгтэй хүн 50 настайдаа тэтгэвэрт гарах талаар заалт оруулсан байгааг малчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. МАН-ын бүлгээс өргөн барьсан цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Өлзийт хорооллынхон МАН-ын удирдлагуудаар дамжуулан Засгийн газарт хүргүүлж байгаагаа дуулгасан юм.
Хан-Уул дүүргийн 14-р хороо буюу Өлзийт хороолол нь 4123 оршин суугчтай бөгөөд үүнээс 1403 өрх амьдардаг юм байна. Нийт хүн амын 57 хувь нь малчид байдаг юм байна.