Тусгаар тогтнолын ордонд мягмар гариг бүрт зохион байгуулдаг "Ард түмний индэр” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд болж байна. Уулзалтад МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Су.Батболд, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар оролцож, иргэдийн санал бодлыг сонсож байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлэг шинэ он гарснаас хойш цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлж, холбогдох хуулийн төсөлд санал авахаар болсон билээ. Мөн малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах, тухайлбал эмэгтэй малчин 50, эрэгтэй нь 55 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах болзлыг хангадаг байх хуулийн төслийг санаачилсан юм. Тиймээс дээрх шаардлага, хуулийн төслүүдээр иргэдийн санал бодлыг сонсч байна.
С.ОТГОН