Одоогоос 22 жилийн өмнө буюу 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс шинэ Үндсэн хууль баталж, мөрдөж эхэлсэн түүхэн өдөр Баян-Өлгий аймгийн төвийн ЕБС-ийн сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад “Үндсэн хууль”-ийн талаар хичээл заав.
Хичээлийг аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар заалаа. Нийт 6 бүлэг 70 зүйлтэй хамгийн том хуулийн талаар хүүхдүүдтэй санал солилцож, Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цоглоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэдгийг хүүхдүүдэд таниулсан шинэлэг ажил боллоо.
Эх сурвалж: http://bayan-olgii.gov.mn