10 уяачийг Алдарт цолонд тодорхойлжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

10 уяачийг Алдарт цолонд тодорхойлжээ

Арын хангайн 10 уяачийг аймгийн Алдарт цолонд тодорхойлжээ

Архангай аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид 17 хүний бүрэлдэхүүнтэй энэ сарын 12-ны өдөр хуралджээ. Тэд:

1. Уяачдын амжилтуудыг нягталж шалган аймгийн Алдарт цолны болзол хангасан уяачдыг шалгаруулж, тодорхойлохоор болжээ. Үүнд: М.Гэрэлт /Ихтамир/, Д.Амгаланбаатар /Өлзийт/, С.Ганхүү /Тариат/, Ш.Доньд /Төвшрүүлэх/, Ш.Мөнхжаргал /Булган/, Д.Гэлэгсамбуу /Ихтамир/, Ё.Цэнд-Аюуш /Эрдэнэбулган/, И.Ням-осор /Цэнхэр/, Ё.Сүнчигдорж /Эрдэнэбулган/,  М.Загдзүсэм /Эрдэнэбулган/ нар аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан байна.

2. Архангай аймгийн МСУХ-ны тэргүүлэгчдийг энгэрийн тэмдэгтэй болгох асуудлыг хэлэлцсэн аж. Тэргүүлэгчид санал нэгтэйгээр дэмжжээ.

3. Аймгийн бүсийн уралдааныг элдэв будлиангүй зохион байгуулах, эрлийз морьдыг уралдуулахгүй байх, морьдыг шүдлэх, батламж олгох асуудлыг хэлэлцэж, аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчид хяналт тавьж ажиллахаар тогтсон байна.

Дашрамд дурдахад, Архангай аймагт гурван хаврын бүсийн уралдаан болох бөгөөд хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр буюу хоёрдугаар сарын 07-нд Өгийнуур, шинийн 10-нд Эрдэнэбулган, шинийн 15-нд Өлзийт суманд зохион байгуулахаар товлосон юм.

Эх сурвалж: http://todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж