&#34Оргил өөд&#34 клубын уулчид Асралт хайрханыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

&#34Оргил өөд&#34 клубын уулчид Асралт хайрханыг эзлэв

Шинэ оны эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг явган аялал сонирхогчдын “Оргил Өөд” клубын гишүүд, дэмжигчдийн хамт Цэцээ гүний оргилд гарч, улмаар тус клубын хүндэт гишүүн болох батламж, энгэрийн тэмдгийг гардан авсан.

Тэгвэл “Оргил өөд” клубын тэргүүн Х.Алтанхуяг тэргүүтэй гишүүд, “Монголын уулын хөтөчдийн холбоо”, “Монголын снөүбордийн холбоо”, “Эрдэнэт Уулчин” клуб хамтран Хэнтий нурууны ноён оргил Асралт Хайрханд амжилттай авираад иржээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр далайн түвшнээс 2800 метрийн өндөрт өргөгдсөн Хэнтий уулсын ноён оргилд гарсан байна.

Өглөөний 06:00 цагт эхэлсэн дайралтын хөтөчөөр Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ажилласан бөгөөд 11:10 цагт Асралт хайрханы оргилыг эзэлжээ. Энэ удаагийн авиралтын эзэд Монголын уулын спортын түүхэнд анх удаа Асралт хайрханы оргилоос снөүборд, цанаар бууж, шинэ амжилт тогтоожээ.







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж