Шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө суллагдсан. Тэрбээр суллагдсан даруйдаа биеэ эмчлүүлэхээр БНСУ-ыг зорьсон юм. Харин зарим эх сурвалж түүний бие сайжирсан учраас сар шинээс өмнө эх орондоо ирэх талаар мэдээллээ. Намын нөхөд нь түүнийг эргэж, сар шинэхээр золгохоор төлөвлөж байгаа гэнэ.
С.ШАРХҮҮ