
Холливуудын халуухан бүсгүй Megan Fox өчигдөр орой “Jonah Hex” киноны Лос-Анжелосын премьер дээр нэрт дизайнер Giorgio Armani-ын зохион бүтээсэн улаан даашинз өмсч очжээ. Өнөөдөр нээлтээ хийх уг кинонд 24 настай Megan Fox биеэ үнэлэгчийн дүрд тоглосон бөгөөд энэ дүрдээ сэтгэл хангалуун байгаагаа хэвлэлийнхэнд ярьсан байна. Emporio Armani брэндийн дотуур хувцасны зар сурталчилгаанд гэрээтэй ажиллаж буй жүжигчин бүсгүйн 18 инч буюу 45 орчим сантиметр нарийхан бэлхүүсний талаар сүүлийн үед Холливуудад хэн хүнгүй ярьцгааж байгаа билээ. Ноён Giorgio Armani-ын жүжигчин бүсгүйд урлаж өгсөн тэрхүү улаан даашинз нь уран гоо бэлхүүсийг нь бүр л ихээр тодотгосон маш дур булаам загвартай болжээ. Megan Fox “Jonah Hex” кинонд Josh Brolin, John Malkovich нартай хамтран тоглосон байна.
Ж.Нил