Японы Sony компаниас видео тоглоом сонирхогч залууст зориулсан бас нэгэн үйлчилгээгээ танилцууллаа. Энэ бол “PlayStation Now” үйлчилгээ юм.
Энэхүү үйлчилгээний тусламжтай хэрэглэгчид Playstation-ы сан дахь бүх л тоглоомыг дурын консол ашиглан тоглох боломжтой болох юм.
Уг үйлчилгээг энэ зун гэхэд хэрэглэгчдэд хүргэж эхэлхээр төлөвлөөд байгаа ба сар бүр тогтмол төлбөр төлж, үйлчилгээг авах аж.
Т.БИЛГҮҮН