
Тэр тусмаа Коби Брайнтын багийн нөхөд болоод түүний эргэн ирэлт. Улмаар 2 дахь удаагаа финалын үнэцэнэтэй тоглогчийн шагналыг Брайнт хүртсэн юм.
2 жилийн өмнө Бостон Сэлтикс хүчтэй хамгаалалтынхаа ачаар цомыг хүртэж их гурвал анхныхаа ялалтыг НБА-д байгуулж байсан тоглолтоороо энэ өдрийн шийдвэрлэх тулааныг эхлүүлсэн. Яг л 2 жилийн өмнөх шиг Бостон Сэлтикс.
Гэвч Дэрэк Фишер, Рон Артест, По Гасол нар Коби Брайнтын туслах нь байж улмаар Брайнт болон түүний баг ялалт байгуулсан юм. Дагсалжуулагч Фил Жаксон 11 дэх цомоо хүртсэний 5 нь Брайнт, Фишер хоёртой хамт. Хэдийгээр Пол Пийрс, Кэвин Гарнэтт багаа ахлан тоглосон ч 1978 оноос хойш 7 дахь тоглолтонд талбайн зочин баг хожиж байгаагүй тэр түүхэн хар цувралын эсрэг байж чадаагүй юм. Лэйкэрс Бостон Сэлтикс Лос Анжелес Лэйкэрс багууд өмнө нь шигшээд 11 удаа таарахад 4 удаад шийдвэрлэх 7 тоглолт гарч байсан бөгөөд тухай бүрт нь Бостон илүүрхэж байжээ. Гэвч энэ цаг үе Коби Брайнтынх.
Тэр одоо цаг үеийн хамгийн шилдэг нь яалт ч үгүй мөн. Тэр таван удаагийн аварга. Тэр лигийн MVP. Тэр Финалын MVP.