Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 18

Хатан ээжийн төрсөн өдөр

Өнөөдөр кхмерүүд Хатан хаан эхийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэдэг. Энэ баяр нь улсын статустай.
Камбожийн хатан хаан Нородом Моник Сианук, төрлөхийн мисс Поль Моник Иззи, бэлэг хүлээн авч байгаа нь

Цэрэг гаргасны баяр

Британийн цэрэг 1953 онд Египетээс гарч тус улс тусгаар тогтнолоо зарласны баярыг өнөөдөр Египет тэмдэглэж байна.

Сейшелийн үндэсний өдөр

Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 1993 онд батлагдсан Үндсэн хуулийн баяраа Сейшелийн арлууд хийж байна. Энэ өдөр нь тус орны үндэсний баяр юм.

Өдрийн ишлэл

“Францын эсэргүүцлийн дөл унтрах ёсгүй, унтрах ч үгүй”
(Генерал Шарль де Голлийн анхны радио илгээлтээс)
Францчуудад хандан ВВС радиогаар өмнө нь олонд танигдаагүй байсан бригадын генерал де Голль “Чөлөөт Франц” гэх хороо байгуулснаа зарлан шинэ хөдөлгөөний хариуцлагыг өөртөө авчээ. Франц ялагчдад бууж өгөхөд бэлэн байсан боловч генералын үгийн дараа Германтай хэлэлцээр байгуулж чадав. Үүсссэн нөхцөл байдлаас гарах дажгүй арга гэж түүнийг зарим нь үзсэн юм. Харин зэвсэгээ хураалгахыг хүсээгүй хүмүүс өөрсдийн лидертэй болсон байна. Генерал де Голль 1940 оны энэ өдөр хэлсэн үгийнхээ дараа маш их алдар нэртэй болж эхэлжээ.

Үйл явдал

1815 ОН: Англи, пруссийн арми Ватерлоогийн тулалдаанд Наполеон Бонапартын армийг бут цохилоо. Брюсселийн ойролцоох Бельгийн энэ хотхоны дэргэдэх тулалдаан Наполеоны Эльба арлын цөллөгөөс буцан хоёр дахь удаагаа хаанчилсан 100 хоногийн төгсгөл нь болсон билээ. 1815 оны гуравдугаар сард улс орондоо энх тайван тогтоож, Үндсэн хуулиа сэргээх уриагаар Наполеон дахин засгийн эрх авсан байв. Ватерлоогийн тулалдааны дараа Наполеоны арми бүрэн сүйрч зургадугаар сарын 22-нд Наполеоныг хаан ширээнээс нь хоёр дахь удаагаа буулган түүнийг Хувилгаан Еленагийн аралд цөлсөн байна.

1889 ОН: Америкийн Уильяам Ричардсон хүүхдийн тэрэг бүтээн патентлуулжээ. Есөн хүүхдийн эх Британийн хатан хаан Виктория өөрийн хүүхдүүдтэйгээ цэцэрлэгээрээ зугаалахаар хүссэн 1840 оноос хүүхдийн тэрэгний моод Европт дэлгэрсэн байна. Эхний хүүхдийн тэрэг нь дөрвөн дугуйнд бэхэлсэн хайрцаг буюу сагс байлаа. Түүнийг чирж явах гартай байв. Мөн тийм тэргээ ямаа, нохойгоор чирүүлдэг байв. Ричардсон 121 жилийн өмнө Балтиморын патентын товчоонд огт шинэ загварын хүүхдийн тэрэг бүртгүүлжээ. Түүний тэргэнд хүүхэд түрж яваа хүний нь хараад суух эсвэл урагшаа хараад сууж болохоор хийгдсэн ба дугуйнуудыг голтой болгож өгсөн нь хөдөлгөөнийг нь хөнгөвчилсөн байв. Өмнө нь дугуй гол нь нэгэн бүтэн цутгамал байсан бол Ричардсоны тэрэгний дугуй бие биенээсээ үл хамааран эргэж болохоор хийгдсэн байв.

1937 ОН: Өнөөгөөс 73 жилийн өмнө Москва-Хойд туйл-Ванкувер гэсэн чиглэлээр дэлхийн анхны буултгүй нислэг хийгдэж эхлэв. Энэ өдрийн өглөө Зөвлөлтийн нисгэгчид Валерий Чкалов, Георгий Байдуков, Александр Беляков гурав АНТ-25 онгоцоор Москва орчмын Щелковогийн нисэх буудлаас хөөрчээ. Уг нислэг хоёр хоног үргэлжилжээ. Салхи сөрөн нисч байсан учир шатахууны зарцуулалт их байлаа. Онгоц Ванкуверын Портлендын нисэх буудалд газардсны дараа шатахуун бараг үлдээгүй шахуу байв.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж