
Германы Тюбингены их сургуулийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвийн тэргүүн Алфред Муэк “ Time” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Стресс, болон хосуудын хоорондох асуудал бэлгийн сэрэл буурахад огт хамаагүй. Судалгааны үр дүн бэлгийн сэрэл бууралт болон жирэмснээс хамгаалах эм хоёрын хоорондох холбоо байгааг харуулсан” гэжээ.
Энэ мэдээ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн олон улсын судалгааны төвөөс бэлгийн сэрэл бууралтын шалтгааныг олох судалгаа явуулахад хүргэсэн юм. Уг судалгааны мэдээнээс харахад 18-30 насны залуу эмэгтэйчүүдийн дийлэнх нь бэлгийн сэрэлгүй байсан бөгөөд үүнээсээ болж өөрийгөө буруутган бэлгийн амьдралдаа сэтгэл дундуур байдаг байна. Судлаачид мөн тэдгээр эмэгтэйчүүдийн тал хувь нь сэтгэл гутралаас гарахын тулд эм хэрэглэдэг нь бэлгийн дур хүсэл буурах өөр нэг шалтгаан болдгийг нотолжээ. Эндээс эдгээр эм бэлдмэлүүд нь эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг бууруулаад зогсохгүй өр олон сөрөг үр дагавар авчирч болох уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Гэр бүл төлөвлөлтийн судалгааны төвөөс явуулсан судалгаагаар 15-44 насны эмэгтэйчүүдийн 20 хувь нь уг эмийг тогтмол хэрэглэдэг нь тогтоогджээ. Энэ тоо баримт хорт хавдар, зүрхний өвчин болон хэт таргалалтаас сэргийлэхэд туслах тоо биш нь харамсалтай. Бэлгийн амьдралын хувьд маш муу тоо баримт байгаа биз. Гэвч бид эдгээр бодит үнэнийг илчилсэн судалгаанд баярлах хэрэгтэй. Түүхийн явцад эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл ямагт эрчүүдийн ард явсаар ирсэн. Эмэгтэйчүүдэд зориулсан Виагра эм удахгүй бодит зүйл болох уу гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.
Бэлтгэсэн Н.Энх