“Gucci”-гийн сонин сонголт

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

“Gucci”-гийн сонин сонголт

Холливуудын шинэ, залуу жүжигчин Evan Rachel Wood “Gucci”-гийн цоо шинэхэн үнэртний зар сурталчилгааны нүүр царайгаар сонгогджээ. Тус загварын ордны кретив захирал Frida Giannini олон хүний санаанд багтаагүй энэ сонголтынхоо талаар “Тэр маш хүчтэй характертай харагддаг. Rachel өсч яваа залуу жүжигчин. Би энэ үнэртнээ хэт алдартай, бүхний танил хэн нэгнээр сурталчлахыг хүсээгүй. Гол нь надад шинэлэг индивидуал хэрэгтэй” гэж ярьжээ.
21 настай Rachel одоо Нью-Йорк хотод “НВО” телевизийн мини-сериал болох “Mildred Pierce” киноны зураг авалтад оролцож байгаа аж. Уг кинонд түүнтэй хамт Оскарын шагналт жүжигчин Kate Winslet тоглож байгаа гэнэ.
Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж