Жилийн хугацаанд 254 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Жилийн хугацаанд 254 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны арилжаагаар өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 399.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 66.1 сая ширхэг үнэт цаас арилжсан  талаар Үндэсний статистикийн газраас мэдээллээ. Энэ нь 2012 оныхоос үнэт цаасны гүйлгээний мөнгөн дүнгээр 254.1 тэрбум төгрөг буюу 2.8 дахин өссөн бол  тоо ширхгээрээ арилжигдсан үнэт цаасны тоо 67.7 сая ширхэг буюу 50.6 хувиар буурсан байна. Ийнхүү улсдаа ганц Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнийн дүн өндөр байсан ч арилжсан хувьцаа тоо ширхэг буурсан үзүүлэлт гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 21-нд нийт 17 компанийн 47 тэрбум, 533 сая, 581 мянга 310 төгрөгийн арилжаа хийсэн юм. Энэ нь МХБ-ийн түүхэнд байгаагүй арилжаа бөгөөд үүнийг нэг хэлцлээр “Голомт” банк худалдан авсан нь ийнхүү биржийн жилийн арилжааны үнийн дүнг дээш нь татахад нөлөөлжээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж