Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Г.Уянга нар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблей, Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга нарын урилгаар энэ сарын 12-19-ний өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр тус улсын Үндэсний Ассамблей дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Ж.Шартье болон Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Мөн Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ф.Пиле болон Сенатын гишүүд нартай уулзахын зэрэгцээ Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж амьдарч, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзаж ярилцах юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.