Хамгийн аюулгүй авиа компанийг шалгаруулав

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Хамгийн аюулгүй авиа компанийг шалгаруулав

"Airline Rating" компанийн хийсэн үнэлгээгээр Австралийн агаарын тээврийн "Qantas" хамгийн аюулгүй авиа компаниар шалгарчээ.  Тус компани олон улсын 448 авиа компанийг уг судалгаандаа хамруулж, осол эндэгдлийн тоо баримтаар харьцуулж, шалгаруулсан байна.

Ингэснээр 93 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн "Qantas" компани тэргүүлж,  Шинэ Зеландын "Air New Zealand" хоёрдугаарт, Эмиратын "Emirates Airlines" гуравдугаарт орж, "Etihad Airways", "Cathay Pacific", Сингапурын "Singapore Airlines", "Virgin Atlantic", Тайванийн "Eva Air", Японы "All Nippon Airways" зэрэг компаниуд араас нь жагсчээ.

Т.БИЛГҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж