Шинэ Үндсэн хуулийг баталсны 22 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож, төрийн түшээд Эзэн Чингис хааны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр бор өнгөтэй хурган дотортой дээл өмсч, өвлийн хүйтнийг сөрж алхав. “Би л ганцаараа дээлтэй байна шүү” гэсэн шиг хурган дотортой дээлэндээ багталцаж ядан алхаж, даналзав.
Төрийн ордонд орж ирсэн хойноо ч хурган дотортой дээлээ сольсонгүй, заалаар нэг дүүрэн хүн сүрийг үзүүлэн алхсаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж буй танхим руу орсон юм. Хуралд суусан хойноо дээлээ тайлаагүй бол ч хурган дотортой дээл нь сайдыг ч нэлээд халууцуулж хамаг хөлсийг нь гаргасан байх даа.