Үндсэн хуулийг өргөн хүрээнд сурталчилж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг өргөн хүрээнд сурталчилж байна

Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажлын албанаас эрхлэн 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан өдөр тохиож байгаатай холбогдуулж цуврал ажил зохион байгуулж байна.

Энэ өдрийг хүрээнд тус аймгийн хэмжээнд аж ахуйн нэгж байгууллага, сумдын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлалыг сурталчлах сургалт зохион байгуулж байна.  Мөн аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар тус аймагт ажиллаж амьдарч байгаа 1990-1992 онд АИХ-ын депутатаар сонгогдож Үндсэн хуулийг батлалцсан депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж санал сэтгэгдлийг нь сонслоо. 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлахыг илэрхийлснээрээ ардчилсан хууль болсон юм гэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ ярилаа.

Эх сурвалж: http://darkhanith.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж