УИХ-ын гишүүд депутатуудыг тоосонгүй юу?

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд депутатуудыг тоосонгүй юу?

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцаж байсан Ардын их хурлын депутатууд өөрсдийг нь УИХ-ын гишүүд тоосонгүй хэмээн ихэд бухимдаад авлаа.

Зарим нэг нь бүр “Түрийний бөөс толгойд гарна гэгчээр УИХ-ын гишүүд галзуурч байна. Авлига авна, авилга авсан байж ичихгүй төр түшилцэж байна гээд хээвнэг суугаад байдагт өмнөөс нь нүүр хийх газаргүй болж бууй” гэдээ ч УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өндөр дуугаар дуулгаад авсан.

Депутатуудыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзалт хийх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болж байсан, мөн бүлгийнх нь төлөөлөл болох УИХ-ын дэд дарга нь санал бодлыг нь сонсч буй болохоор олонхийн бүлэг депутатуудаас хаа очиж зэмлэл бага хүртэж, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн нэлээн нэр заалгуулан донгодуулав.

Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог муу ажиллаж байна, Цагаатгалын комисс ажиллахгүй байна гэх шүүмжийг ч тэд хэлээд авна билээ.

Өнгөрсөн үеэ тоохгүй бол ирээдүй өөрлүү чинь их буугаар буудна шүү гэх үг бийг түшээдэд сануулахгүй бол ч горьгүй болсон шинжтэй.

Г.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж