Дэлхийн шилдэг хөлбөмбөгч тодорно

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч тодорно

2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч өнөө шөнө 02:00 цагт /Улаанбаатарын
цагаар/ Швейцарийн Цюрих хотноо тодорно. Оны шилдэг хөлбөмбөгчийн төлөө
Аргентиний шигшээ баг болон Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель
Месси, Португалийн шигшээ болон Испанийн эзэн хааны “Реал Мадрид”
багийн довтлогч Криштиан Роналду, Францын шигшээ болон Германы “Байерн
Мюнхен” багийн жигүүрийн довтлогч Франк Рибери нар шалгараад байна.
Гэхдээ 2013 оны шилдэг хөлбөмбөгчөөр Португалийн шигшээ багийн ахлагч
Криштиан Роналду тодрох хамгийн өндөр магадлалтай байна. Учир нь Роналду
өрсөлдөгч Лио Месси, Франк Рибери нараас статистик үзүүлэлтээр илүү
байна. Роналду 2008 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгч хэмээх эрхэм цол,
“Алтан бөмбөг” шагнал хүртсэн. Харин түүнээс хойш Лионель Месси дөрвөн
жил дараалан дэлхийн шилдгийг хүртээд байна.

Франк Риберийн хувьд
2013 онд “Байерн Мюнхен” багийн хамт Германы “Бундеслиг”, “Супер цом”,
Европийн хөлбөмбөгийн холбооны /УЕФА/ “Аваргуудын лиг”, “Супер цом”,
Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ “Клубуудын ДАШТ”-д түрүүлээд
байна.

Мөн өнөө шөнө Швейцарийн Цюрих хотноо дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгч, шилдэг эрэгтэй, эмэгтэй дасгалжуулагч, 2013 оны хөлбөмбөгийн бэлгэдлийн баг, Пушкашийн нэрэмжит 2013 оны шилдэг гоолын эзэд тодорно.

Оны хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах ёслол 00:30 цагаас /Улаанбаатарын цагаар/ эхэлнэ.

Ёслолын хөтөлбөрийг танилцуулъя.

00.30 цагт: Ёслолын нээлт

00.35 ухгт: ФИФА 2013 оны бэлгэдлийн гарааны 11

00:47 цагт: ФИФА Ерөнхийлөгчийн шагнал

01:03 цагт: Дэлхийн шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч

01:08 цагт: Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч

01:24 цагт: Шилдэг Fairplay

01:29 Шилдэг гоолын Пушкашийн шагнал

01:35 цагт: Тусгай шагнал

01:44 цагт: Оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгч

01:52 цагт: Оны шилдэг хөлбөмбөгчид олгодог “Алтан бөмбөг” шагналын эзнийг тодруулна.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж