“Эрдэнэс Тавантолгой”-н өр 150 сая ам.доллар

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н өр 150 сая ам.доллар

Өмнөх Засгийн газрын үед “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг бүрдүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн зүүн Цанхийн ордыг барьцаалж Хятадын төрийн өмчит Чалько клмпаниас 350 сая ам.долларыг зээлсэн. Дээрх мөнгөний 200 саяыг нь төлсөн бөгөөд одоогоор 150 сая ам.долларын өр төлөлт үлдээд байгаа.  Зүүн Цанхийн уурхай дээр 2,2 сая тонн нүүрс овоолгоостой байгаа бөгөөд энэ нүүрсийг экспортод гаргачихвал өрнөөсөө салах гэнэ. Гэтэл дэд бүтцийн асуудлаас болоод экспортод нүүрсээ гаргах ажил удаашралтай байгаа аж.  Тус компани баруун Цанхиас олборлосон нүүрсээ нэг тонныг нь 35 ам.доллараар зарж байгаа гэсэн мэдээлэл байна.

 Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж