Үндсэн хууль баталсан депутатуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль баталсан депутатуудтай уулзав

Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын депатуудтыг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонслоо.

1992 онд Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг 430 депутат баталж байжээ. Өнөөдрийн уулзалтад 100 гаруй депутат оролцсон юм.

Санал солилцох уулзалтын үеэр депутатууд “Шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус нэмэлт оруулж, сайжруулах ёстой” гэх байр суурийг түлхүү илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь 2016 оны УИХ-ын сонгууль болж өнгөрсний дараа хэрэгжихээр хугацааг заасан нь зөв. Хууль эргэж үйлчилдэггүй, хэрвээ уг хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжихээр заавал туйлын буруу алхам болно” гэж сануулж байна.

Мөн Ардын Их хурлын депутатуудаас өнөөдөр 298 нь амьд сэрүүн аж. Тэдний нийгмийн асуудалд УИХ анхаарах ёстойг онцолж байна. Өмнөх парламентын үед 70 сая төгрөгийг шийдэж өгсөн нь туйлын зөв шийдвэр байсан. Цаашид депутатуудад сар бүр тэтгэмж олгодог болох, жилдээ нэг удаа амралт сувилалд үнэ төлбөргүй сувилуулдаг байх зэргээр төрийн халамж үйлчилгээг ойртуулах шаардлага бий тухай ч УИХ-ын дэд даргад уламжиллаа.







Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж