
“Yves Saint Laurent”-ний далаад онд гаргаж байсан тансаг үнэртэн “Opium” хамгийн алдартай сүрчигнүүдийн нэг. Францын кутюр брэнд дахин энэхүү үнэртнээ гаргахаар шийджээ. Тэд өчигдөр Нью-Йорк хотод тансаг үнэртний үдэшлэгийг зохиож, олон зуун алдартнуудыг түүндээ урьсан байна. Үнэртний мастер Honorine Blanc “Opium”-ын шинэ хувилбарыг зохион бүтээх ажилд амьдралынхаа бүхэл бүтэн дөрвөн жилийг зориулсан гэнэ. Цагаан перец, мод, цэцэгсийн анхилам үнэртэй уг сүрчиг зөөлөн хэрнээ дур булаам шинжийг бүсгүйчүүдэд өгч чадна гэж үнэртэн зохион бүтээсэн хатагтай Blanc ярьжээ.
Ж.НилВидеог
энд дарж үзнэ үү.