WiFi бүхий ухаалаг шүдний сойз

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

WiFi бүхий ухаалаг шүдний сойз

Дэлхийн хамгийн анхны арр суурилсан
wifi, Bluetooth-ээр холбогддог ухаалаг шүдний сойзыг Францын "Kolibree"
компани танилцууллаа. Тус улсын шилдэг инженерүүдийн нэг Томас Сервалын
бүтээсэн энэ сойз ямар нэг утасгүйгээр ухаалаг гар утастай холбогддог
бөгөөд гар утсан дээрх аппликейшн та болон таны хүүхдүүд шүдээ сайн
угаасан эсэхэд үнэлгээ өгдөг байна. Та гэр бүлийнхээ гишүүдийн хамт буюу
5 хүртэлх хэрэглэгчийг бүртгэж болох ба хүн тус бүр дээр нарийвчилсан
үнэлгээг өгнө.

Энэхүү сойз нь таны шүдээ тогтмол угааж буй
эсэхийг хянах, шүднүүдээ бүрэн гүйцэд угааж буй эсэхийг тодорхойлох,
угаах хугацааг тогтоох зэрэг олон үйлдэлтэй ба бүгдийг график хэлбэрээр
танд харуулна.

Мөн таны шүдний мэдээллийг шүдний эмчид тань илгээх боломжтой.

Уг сойз загвараасаа хамаараад 99-200 ам.долларын үнэтэй байх ба ирэх зунаас худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж