Сагсан бөмбөгийн өсвөрийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн өсвөрийн УАШТ эхэллээ

Сагсан бөмбөгийн ирээдүй болсон 18 хүртэлх насны өсвөрийн тамирчдын УАШТ өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

МҮСБХ-ноос зохион байгуулж байгаа энэ удаагийн улсын аваргад эрэгтэй 24, эмэгтэй 12, нийт 36 багийн тамирчид оролцож байна. Хөдөө орон нутгаас Баянхонгор, Хэнтий, Дархан, Багануур, Дорноговь, Сүхбаатар зэрэг долоон аймгийн 10 баг хүрэлцэн иржээ. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь энэхүү тэмцээнээс 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй өсвөрийн шигшээ багийг сонгон шалгаруулна. Шалгарсан багуудыг МҮСБХ-ноос зохион байгуулдаг “Спрайт Супер лиг”-т оролцуулж, бүтэн улирлын турш бэлтгэлтэй байлгах юм. Улмаар цаашид олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж, сагсан бөмбөгийн ирээдүй болсон тамирчдыг бэлтгэхээр МҮСБХ-ноос төлөвлөжээ. Хамгийн эхний тэмцээн нь ирэх долдугаар сард АНУ-ын Кливлэнд хотод болох олон улсын тэмцээн байх юм.

Нийт 36 баг 12 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа сагсан бөмбөгийн өсвөрийн УАШТ долоо хоногийн турш өдөр бүр Спортын төв ордонд болно.






Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж