Ардчилсан намын бүлэг үргэлжлүүлэн хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлэг үргэлжлүүлэн хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн ч түр хугацаагаар завсарлаад байгаа юм. Хуралдаан үдээс хойш 15.30 цагаас дахин үргэлжилнэ. Уг хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийсэн бөгөөд энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал багтсан аж. Үүнд Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай  болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг төслүүдийн нэрлэж болох юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж