
МҮЭХ-ноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс УИХ-аар Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэж буй энэ үед Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчдыг төлөөлөн МҮЭХ-ны төлөөлөл зайлшгүй орж ажиллах эрх зүйн заалтыг хуульд тодорхой тусгах шаардлагатай гэж үзэж буй ажээ. Тодруулбал, ЭМД-ийн тухай хуульд “Даатгуулагчдыг төлөөлж улсын гурван талт хэлэлцээрт оролцдог үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гурван хүн” байна гэж тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэдгийг илэрхийлсэн юм.
Д.БҮҮВЭЙ