Монгол Улс дөрөвдүгээр Үндсэн хуулиа баталсан түүхт өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр төрийн өндөрлөгүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Харин ёслолд МАН-аас нэг ч хүн оролцсонгүй. Үндсэн хуулиа баталсан энэ өдөр өмнө нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг байсан. Харин энэ жилээс зөвхөн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаад МАН-ынхан дургүйцжээ. Тэд түүхийг бүдгэрүүлж, үгүйсгэж байгааг эсэргүүцэн ийнхүү өнөөдөр болсон ёслолд оролцоогүй гэнэ. Эрх баригчид түүхийн дурсгалт цагаан хаалгануудыг буулгахаас эхлээд хөшөө дурсгалыг ийш тийш нь шилжүүлж, тусгаар тогтнолын баярын өдрийг Чингис хааны төрсөн өдөр хэмээн нэрийдэж, нийслэлийн төв талбайг Чингисийн талбай болгон өөрчилсөнд МАН-ынхан ихэд бухимдаж буй бололтой.
С.ОТГОН