
МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн баярын энэ өдөр дээрх асуудлыг зориудаар хөндөж байгаагаа хэллээ. Тухайлбал, Дорнод, Хөвсгөл, Баянхонгор, Төв аймгуудын Засаг дарга, ТЕГ-ын дарга Б.Ариунсан нарын томилгоо, яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн тогтоолууд Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Ерөнхий сайдтай холбоотой маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулахгүй, өөрийн гаргасан шийдвэрийнхээ талаар тайлбар өгөхгүй байгаа нь Үндсэн хуулийн цэцийн бие даасан, хараат бус байдалд халдаж байна гэж ярьсныг онцолжээ.
С.ОТГОН