Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

via National
Geography of Mongolia

Донровын Намдаг (1911-1984)


1911 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу, эдүгээгийн Завхан
аймгийн Алдархаан сумын нутаг Ар шанд гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд
төржээ. Бага насандаа нутгийнхаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг
заалгаж Монгол бичиг сурчээ.
1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон
Улаанбаатарт ирж улмаар ардын засгийн анхны дунд сургуульд элсэн оржээ.
1926 – 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 – 1929 онд Германы Вихерсдоф
сургуульд Бадарч, Батсүх, Гомбо, Хаалай, Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд,
Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна.
Тэрээр 1932, 1941-1947 онуудад Япон, Германы тагнуул гэсэн хилс хэрэгт
хэлмэгдэн шоронд хоригдож байсан бөгөөд 1958 онд цагааджээ.
Д.Намдаг "Цаг төрийн үймээн" романаараа 1962 онд Төрийн шагнал, 1971
онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, 1983 онд дахин Төрийн шагнал
хүртжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж