
Үүдээр нь ороход цаанаа л эрхэмсэг, дулаан уур амьсгал төрүүлэм өнгө төрх, ажилчдын эелдэг найрсаг харилцаа нь хаа нэгэн өөр газарт ирсэн мэт сэтгэгдлийг төрүүлж байсныг дурдахад таатай байна. Хөгжлийн чиг хандлагыг дагаж хөгжихөөс илүүтэйгээр түүнийг тодорхойлон ажиллаж байгаа энэ хамт олонд талархууштай.
"Zambala Deluxe Grocery Store" нь “Таны эрүүл амьдрал Бидний амжилт” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эрүүл хүнсийг, тав тухтай орчинд соёлч, найрсаг үйлчилгээний хамт авахыг хүссэн хэн бүхний өмнө нээлттэй.
Мөн Та бүхэн захиалгын утас 319925-т хандаарай.