Ванкуверийн олимпийн ”Алтан” цохиур модыг олж өгсөн хүнд 10 мянган доллар амлаж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Ванкуверийн олимпийн ”Алтан” цохиур модыг олж өгсөн хүнд 10 мянган доллар амлаж байна

Associated Press-ийн мэдээлж байгаагаар Өвлийн олимпийн хоккейн шувтаргын тоглолтын шийдвэрлэх мөчид Америкийн хаалганд шайб оруулсан Сидни Кроспигийн цохиур модыг олж өгсөн хүнд 10 мянган долларын мөнгөн шагнал өгөхөөр боллоо. Шагналын мөнгийг Канадад байрладаг "Reebok" компанийн салбараас гаргахаар болсон бөгөөд тэд цохиур модыг буцаан өгсөн хүнд ямар арга замаар түүний гарт орсон эсэхийг огт шалгаахгүй гэдгийг амлаж байна. Канадын тамирчин ялалтын шайбыг нэмэлт цагийн найм дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалганд хийгээд өөрийн цохиур модоо хамгаалалтын малгайны хамт авч шидсэн юм. Тоглолтын дараа тамирчдын хэрэглэлийг цуглуулан хүн тус бүрийн цүнхэнд хийсэн гэх боловч удалгүй хоккейчний цохиур мод алга болсон билээ. Гэхдээ "алтан" цохиур олдвол Кроспи түүнийг өөртөө үлдээх үү эсвэл Торонто дахь "Алдрын танхим" руу илгээх үү гэдэг нь одоогоор тодорхой бус байна.
                                                                                                                          Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж