Нийтлэлийг: ЖЕННИФЕР С.ХОЛЛАНД
Гэрэл зургийг: СТЕФАНО АНТЕРТИНЕР
Луу барих уу? Тэгвэл эхлээд ямаагаа нядалж махыг
нь эвдэнэ. Дараа нь өвдөгний нүдээр хатгуулам толгодоор өгсөж уруудах
тэнхээтэйхэн шиг найзуудаа дайчлаад 3 метр урттай гурван ширхэг ган урхиа
ямааны махтайгаа үүрч, жигнүүр мэт бачууруулсан гучин хэмийн халуунд алхаад
бай. Хэрчсэн махаа өгөөш болгож эхний урхиа тавихдаа модон дээр бас хэдэн
ууттай мах өлгөж “салхиар дуудах” зүйлээ хийнэ. Цааш хэдэн километр алхаад хоёр
дахь урхиа, 5-6 км алхаад сүүлийнхийг байрлуул. За тэгээд бааз дээрээ эргэж
ирээд сав дүүрэн хүйтэн ус толгой руугаа цутгана. Тэгээд унтана даа. Дараачийн
хоёр өдөр, өглөө, өдөр хоёр удаа урхиа эргээрэй. Хоосон байх нь гарцаагүй.
Гэхдээ аз таарвалурхи чинь хоосонгүй байх вий. Тэр бол дэлхийнхамгийн том
гүрвэл, догшин төрхөт Комодо лууюм.
Урт нь 3 метрхүрч, бараг 90 кг жин
татахуйц томордог энэ аварга амьтан амьдрах орчингүй болж, уур амьсгалын
өөрчлөлт зэрэг орчин цагийн эрхшээлд хүчин мөхөсдөх болжээ.
Бараг 5 сая жилийн тэртээгээс бие
даасан зүйл болж хөгжсөн энэ гүрвэлийн өвөг элэнц нь 200 сая жилийн өмнө
амьдарч байсан гэх. Юутай ч амьтны аймгийн энэ том гүрвэл өөрчлөлт хувиралтын
олон орчлыг тэсч үлджээ.
Наранд биеэ ээж, сэг зэмээр хооллон
ангуучлахын сацуу өндөглөж, гаргасан өндгөө сахин хамгаалдаг ч хагарсан хойно
нь эцэгэхийн үүрэг гүйцэтгээд байдаггүй гээд тоочоод байвал Varanus
komodoensis бол ердөө л гүрвэл аж. Ганц биеэр амьдардаг энэ луу их төлөв
30-50 жил насалдаг. Тэгээд ч идээшил нутаг нь Зүүн Өмнөд Азийн бүлэг аралд
багтдаг Индонезийн хэдхэн арлаар хязгаарлагдана.
Комодо тосгоныг тольдож
буй бие гүйцсэн луу. Арал дээр хүмүүстэй хамт орших тусгай хамгаалалттай газарт
хил зааг нь тодорхойгүйн улмаа луутай таарах нь зайлшгүй. Учрал бүр шарх
сорвиор төгсөхгүй.
үргэлжлэлийг: http://nationalgeographic.mn/